“Moody's” Хятадын зээлжих эрхийн зэрэглэлийг бууруулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-03-02 15:48:26

МОСКВА. /TASS/. Олон улсын үнэлгээний “Moody's” агентлаг Хятадын зээлжих эрхийн зэрэглэлийн урьдчилсан таамгийг “тогтвортой”-гоос “сөрөг” түвшинд болгон бууруулж, урт хугацааны зээлжих эрхийн зэрэглэлийг Аа3 түвшинд тогтоосон тухай тус агентлагийн хэвлэлийн мэдээлэлд дурджээ.

Хятадын өсөн нэмэгдэж буй улсын өртэй холбоотойгоор санхүүгийн үзүүлэлтүүд нь цаашид буурах хандлага болон хамрах хүрээг нь харгалзан эрх баригчид шинэчлэлийг хэрэгжүүлж чадах эсэх нь тодорхойгүй байгаа нь зээлжих эрхийн зэрэглэлийн урьдчилсан таамгийг бууруулсны гол шалтгаан болсныг “Moody's” агентлагийн шинжээчид онцлон дурдсан байна.

“Moody's” агентлагийн мэдээлснээр, Хятадын улсын өр өнгөрсөн оны эцэс гэхэд ДНБ-ий 40.6 хувьд хүрч өсчээ. 2012 онд 32.5 хувь байсан байна. Харин 2017 он гэхэд Хятадын улсын өр ДНБ-ий 43 хувьд хүрч өсч болзошгүй байгаа аж.

Д.Жаргал

 

Связанные новости