Б.Буяндэлгэрт залилуулсан иргэдийг НЦГ-т хандахыг хүсч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-10-29 13:02:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид энэ оны нэгдүгээр сараас эхлэн есдүгээр сарын 20-ныг хүртэл хугацаанд бусдыг 150 удаагийн үйлдлээр залилан мэхэлж, 40 орчим сая төгрөгийн хохирол учруулсан Батболдын Буяндэлгэр нарын этгээдүүдийг дайчлан баривчилж, мөрдөн шалгаж байна. 


Тухайн гэмт этгээдүүдэд залилуулсан иргэдээс 16 иргэн нь цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасан, бусад 130 орчим иргэн нь цагдаагийн байгууллагад хандаагүй байна. Иймээс хохирсон иргэд цагдаагийн ахмад Б.Батдэлгэр /91114303/, ахлах дэслэгч Ц.Бат-Эрдэнэ /90060360/ нартай холбогдохыг НЦГ-аас мэдэгдлээ.

Связанные новости