Бразилд ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРРИО-ДЕ-ЖАНЕЙРО./TASS/. Бразил улсын ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль ням гарагт болно. Өмнөд Америкийн тус улсын төрийн тэргүүний суудлын төлөө Социал-Либерал намаас нэр дэвшигч, үндэсний парламентын хэт барууны үзлийг баримтлагч депутат Жаир Болсонару, зүүний Хөдөлмөрчдийн намаас нэр дэвшигч Фернанду Аддад нар өрсөлдөнө.
Аравдугаар сарын 7-нд болсон ерөнхийлөгчийн эхний шатанд Жаир Болсонару сонгогчдын 46,03 хувийн санал авсан бол 29,28 хувь нь Фернанду Аддадад саналаа өгчээ. Нэр дэвшигчдийн аль аль нь сонгогчдын 50 хувийн саналыг авч чадаагүй учир хоёр дахь шатны сонгуулийг явуулахаар болсон юм.
Олон нийтийн дунд сүүлийн өдрүүдэд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, Болсонару Бразилын сонгогчдын дунд нэр хүндээрээ урьдын адил өрсөлдөгчөө тэргүүлсэн хэвээр байна.