Өнөө маргааш нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шуургатай
ЛАВЛАГААУлаанбаатар /МОНЦАМЭ/. Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: 27-28-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн салхитай байхыг анхааруулж байна.
Баруун аймгуудын нутгаар: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
Төвийн
аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим
газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй.
Салхи хойноос секундэд 7-12 метр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16
метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар
шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад
нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 7-12 градус дулаан байна.
Улаанбаатар хот: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.