Курдын Хөдөлмөрийн намыг террорист байгууллагын жагсаалтад оруулахыг уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-02 15:01:35

ЖЕНЕВ. /Anadolu/. Курдын Хөдөлмөрийн нам /PKK/ болон түүний Сири дэх холбоотон Ардчилсан холбоо намыг /PYD/ террорист бүлэглэлийн жагсаалтад оруулахыг Туркийн Ерөнхий сайдын орлогч Лютфи Эльван НҮБ-д уриалсан байна.

“PKK болон PYD-ыг террорист байгууллагууд гэж хүлээн зөвшөөрөхийг НҮБ-д уриалж байна. Тус хоёр нам хоорондоо холбоотой болохыг сүүлийн үеийн баримтууд нотолж байна. Тэд хоорондоо ямар ч ялгаагүй” гэж тэрбээр мэдэгджээ.

Швейцарийн Женев хотод болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн уулзалтад оролцсоныхоо дараа тэрбээр ярилцлага өгчээ.

Олон улс, тухайлбал, АНУ болон НАТО, ЕХ зэрэг олон улсын байгууллага PKK-ыг террорист байгууллагын жагсаалтад оруулсныг дурдаад, “Лалын улс”, “PKK”, “Боко Харам”, “Аль-Каида” зэрэг террорист байгууллагуудтай тэмцэхэд олон улсын хамтын нийгэмлэг нэгэн байр суурьтай байхын ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

Террорист бүлэглэлүүдийн жагсаалтыг НҮБ дангаараа эзэмшдэггүй боловч тус байгууллага 1267 дугаар хорооны гаргасан хориг арга хэмжээний жагсаалтыг сайшаадаг байна. Тус жагсаалтад “Аль-Каида”, “Талибан” болон бусад террорист бүлэглэл багтдаг байна.

Д.Нямтулга

 

Связанные новости