Тэсрэх бөмбөг бүхий илгээмжийг Флоридагаас илгээсэн байж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-26 09:34:16
twitter.com/Nyamkanmk

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын алдартнууд руу илгээсэн тэсрэх бөмбөгийг Флорида муж улсаас илгээсэн байж болзошгүй гэж хэвлэлүүдэд мэдээлжээ.


Тэсрэх бөмбөгнүүдийн наад зах нь нэг нь Флорида муж улсаас ирсэн байна гэж мөрдөн байцаагч нар үзэж байгааг нэрээ нууцалсан албаны хүмүүс хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдсэн байна.


Гэвч Холбооны мөрдөх товчооны орлогч дарга Уильям Свини өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр дээрх мэдээллийг баттай эсэхийг мэдэхгүй байна гэж мэдэгджээ.


АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Жое Байден, жүжигчин Роберт Де Ниро нар хамгийн сүүлд ийм илгээмж хүлээн авчээ.


Өмнө нь Ерөнхийлөгч асан Барак Обама, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон болон бусад нэр нөлөө бүхий хүмүүс тэсрэх бөмбөг бүхий илгээмж хүлээн авсан юм.


Мөрдөн байцаагч нар Флорида муж улсын өмнө нутагт анхаарлаа хандуулан ажиллаж байна гэж “New York Times” сонин мэдээлжээ.
 

Связанные новости