Далай тэнгисийг ажиглах шинэ хиймэл дагуулыг Хятад улс амжилттай хөөргөв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНБЭЭЖИН. /РИА Новости/. Далай тэнгисийг ажиглаж, судалгаа явуулах зорилгоор Хятад улс “Haiyang-2B” хиймэл дагуулыг пүрэв гарагт хөөргөж, тойрог замд амжилттай оруулсан тухай тус улсын Сансрын шинжлэх ухаан, техникийн корпораци мэдээллээ.
Уг хиймэл дагуулыг Хятадын
Шаньси мужийн баруун хойд нутагт оршдог Тайюань сансрын буудлаас "Чанжэн-4" зөөгч пуужингийн тусламжтайгаар орон нутгийн цагаар 6
цаг 57 минутад хөөргөжээ. Хэсэг хугацааны дараа хиймэл дагуул орох ёстой тойрог
замдаа амжилттай орж байрласан байна.
“Haiyang-2B”-ыг цаг уурын өөрчлөлт, усны гадаргуугийн төлөв байдал,
усны хэм болон өнгөний өөрчлөлтөд ажиглалт явуулахад ашиглах бөгөөд уг хиймэл
дагуул байгалийн гамшгийг урьдчилан таамаглахад маш чухал үүрэг гүйцэтгэх ёстой
аж.
Үүнээс гадна, хиймэл дагуул хөлөг онгоцуудыг таних болон далайн
усны хөвүүр тэмдгүүдийн талаар мэдээлэл цуглуулах үйлдэлтэй учраас далай
тэнгист янз бүрийн судалгаа явуулах ажилд ихээхэн тусална.
“Чанжэн”
ангиллын зөөгч пуужингийн хувьд энэ нь 288 дахь удаагийн хөөргөлт болжээ.