Нэг удаагийн хуванцар эдлэлийн хэрэглээг хориглохыг Европын парламент дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-10-25 10:31:45

ПАРИС. /BBC/. Далайн усны бохирдлыг бууруулахын тулд Европ даяар нэг удаагийн хуванцар эдлэлийн хэрэглээг бүрэн хориглох тухай санал асуулгыг Европын парламентын гишүүдийн дунд явуулсан байна.


Парламентын гишүүд хуванцар хутга, тавга, соруул, халбага болон бөмбөлөгийн иш зэргийн хэрэглээг хориглохыг дэмжсэн ажээ. Мөн хоол хүнс болон ундны хэрэглээнд өргөн ашигладаг хуванцар аяга зэрэг бүтээгдэхүүний хэрэглээг бууруулахыг уриалжээ.


“Бид хуванцар эдлэлийн хэрэглээний талаар ямар нэгэн арга хэмжээ авч хэрэгжүүлж эхлэхгүй бол 2050 он гэхэд далай тэнгист загаснаас олон тооны хуванцар эдлэл байх болно” гэж хурлын үеэр нэгэн гишүүн мэдэгджээ.


Европын комиссоос энэхүү хоригийг өнгөрсөн тавдугаар сард дэвшүүлсэн юм. Түүнчлэн “BBC телевизийн нэвтрүүлэгч Дэвид Аттенборогийн “Цэнхэр дэлхий” цуврал нэвтрүүлэг зэрэг баримтат кинонууд гарсны дараа олон нийтийн дэмжлэг ч ихээхэн нэмэгдсэн байна. 

Связанные новости