Таван хүн угаартаж нас барлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнөөдөр буюу 10 дугаар сарын 24-ний үүрийн 05:00 цагийн орчимд айлын гэр шатаж, таван хүн нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны .... тоотод гал гарч байна гэх дуудлага тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангид ирснээр аврагчид галыг унтраажээ. Гэвч таван ханатай гэр, “Соната-7” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэгт гал тархан шатажулмаар гэрт унтаж байсан таван хүн угаартан нас барсан харамсалтай явдал болов.