АНУ-д хугацаанаас өмнөх санал хураалтад долоон сая гаруй хүн оролцов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЬЮ-ЙОРК. /ТАСС/. АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн өмнө мягмар гарагт болсон хугацаанаас өмнөх санал хураалтад долоон сая гаруй хүн оролцжээ.
Урьдчилсан мэдээллээс үзвэл, Ардчилсан намын болон бие даан нэр дэвшигчдэд саналаа өгсөн сонгогчдтой харьцуулахад Бүгд Найрамдах намыг дэмжигчдийн ирц харьцангуй өндөр хувьтай байгаа тухай “The New York Times” сонин мэдээлсэн байна.
Ямар нэг шалтгаанаар 11 дүгээр сарын 6-нд сонгуулийн хэсгүүдэд очиж саналаа өгөх боломжгүй хүмүүс сонгууль болох албан ёсны өдрөөс өмнө саналаа шуудангаар эсвэл биечлэн өгдөг байна.
Ирэх сарын 6-нд Америкийн Конгрессын Сенатын танхимын 100 гишүүний 35-ыг, Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүнийг, мөн 39 муж улс ба бүс нутгийн захирагчийг дахин сонгоно. Энэ удаагийн сонгууль ерөнхийлөгчийн хоёр сонгуулийн хооронд болж буй учир завсрын гэж нэрлэжээ.