Зарим шүүгчид сахилгын шийтгэл оногдуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-10-24 14:01:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрөгч баасан гарагт Шүүхийн ёс зүйн хорооны бүх гишүүд хуралдаж, зарим шүүгчдэд сахилгын шийтгэл оногдуулахаар шийдвэрлэжээ. Хэргийн оролцогчид хууль зөрчсөн шүүгчийн үйлдлийг тус хороонд мэдэгддэг бөгөөд дээрх хурлаар 19 шүүгчид холбогдох нийт 13 гомдлыг хэлэлцсэн юм.  Хэлэлцсэний үндсэнд 5 шүүгч ёс зүйн үйлдлээс нь хамаарч сануулах, нэг шүүгчийг огцруулах, нэг шүүгчийн цалинг 20 хувиар хасах шийтгэл оногдуулсан байна.

Энэ асуудлаар дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор өгөхгүй байна. Шийтгэл авсан зарим  шүүгч дээрх шийдвэрийг эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүхэд давж заалдах гомдол мэдүүлжээ. Шүүхийн ёс зүйн хорооноос өнгөрсөн 5 жилийн хугацаанд хичнээн шүүгчид ёс зүйн хариуцлага оногдуулсан талаар мэдээлэл хийнэ гэлээ.

Связанные новости