Төрийн банкны нэр бүхий хүмүүсийг АТГ-аас шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр орой Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц, одоо ажиллаж байгаа Г, Э нарын гурван захирлыг болон гурван теллерийг АТГ-аас саатуулав. АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс Төрийн банкны нийт 6 нэр бүхий хүнийг өчигдөр орой баривчлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа 461 дүгээр ангид хорьжээ. Тэд тэрбумаар яригдах зээлүүдийг гаргахдаа олон сая төгрөгийн авлига авсан байж болзошгүй аж. АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс тэдгээрийг шалгаж байгаа юм.
Связанные новости

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
13 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день