Татварыг худалдааны яриа хэлэлцээний үр дүнтэй арга хэрэгсэл гэж үзэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГНЬЮ-ЙОРК.
/ТАСС/. Дангаар татвар
ногдуулах нь худалдааны яриа хэлэлцээний үр дүнтэй арга хэрэгслүүдийн нэг гэж үзэж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч
Дональд Трамп мэдэгджээ.
“Бид татвар ногдуулаагүй. Би тэдгээрийг яриа хэлэлцээний зорилгоор
ашигладаг” гэж тэрбээр “The Wall Street Journal» сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Энэ бодлого нь
АНУ-ын эдийн засаг, тус улсад нийлүүлдэг бараа бүтээгдэхүүний үнэд сөргөөр
нөлөөлөөгүй гэж тэрбээр үзэж байгаа аж.
Д.Трампын үзэж байгаагаар, түүний засаг захиргаа импортод татвар
ногдуулалгүйгээр АНУ, Мексик, Канадын хэлэлцээрийг байгуулах, түүчлэн Европын
Холбоотой худалдааны яриа хэлэлцээ хийж эхлүүлэх боломж олдохгүй байсан аж.
Дэлхийн худалдааны салбарт үүсээд буй хамгийн том сөргөлдөөн нь АНУ болон БНХАУ-ын хооронд үүссэн маргаан бөгөөд тус хоёр улс сүүлийн жилд хэд хэдэн удаа бие биедээ харилцан гаалийн татвар ногдуулсан билээ.