Элчин сайдын яамаа Иерусалим хот руу нүүлгэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРИЕРУСАЛИМ. /Kyodo/. Австрали улс
Израилын нийслэл Иерусалим хотыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, тус улсын Тель-Авив
хотод суугаа Элчин сайдын яамаа Иерусалим хот руу нүүлгэхээр төлөвлөж байгаа
тухай Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуд мэдэгдсэн байна.
С.Моррисон даваа гарагт Б.Нетаньяхутай утсаар ярих үедээ энэ тухай
мэдэгдсэн бөгөөд үүний хариуд Израилын Ерөнхий сайд талархаж буйгаа
илэрхийлжээ.
2017 оны 12 дугаар сард Израилын нийслэл болсон Иерусалим хотноо АНУ тус
улсад суугаа Элчин сайдын яамаа энэ оны тавдугаар сард нээсэн нь палестинчуудын
дургүйцлийг ихээхэн хүргэсэн юм. Иерусалим хотын статус нь Палестинчууд болон
Израилын хоорондох маргаантай асуудлуудын нэгд зүй ёсоор тооцогдсоор ирсэн
билээ.