Хууль зөрчиж нийтийн эзэмшлийн талбайд барьж буй барилгыг нураав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/."Туушин зочид буудал" ХХК-ийн өмнөх замыг нурааж байна. Хотын төвд явган хүний зам хаасан энэ буудлын үүдийг ийнхүү нурааж байхад гайхах хэрэггүй. Уг газрыг хотын даргын шийдвэрээр албадан чөлөөлж буй нь энэ. Хууль зөрчиж, нийтийн эзэмшлийн зам, талбайд орц, гарц гарган, явган зорчигчийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж байгаа тул Нийслэлийн газрын албанаас энэ сарын 9-ний өдөр “Туушин зочид буудал” ХХК-д энэ сарын 15-ны дотор явган хүний зам чөлөөлөх үүрэг өгчээ. Дээрх хугацаанд нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөөгүй тул ийнхүү албадан чөлөөлж байна. Улаанбаатат хотод ийм зөрчилтэй газрууд олон бий.