Шинэ эхлэл дунд сургуулийн захирал Л.Эрдэнээг батлан даалтанд суллав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигын хэргээр саатуулагдсан Кэмбрижийн сургалттай Ерөнхий боловсролын "Шинэ эхлэл" дунд сургуулийн захирал Л.Эрдэнээг батлан даалтаар суллав.
АТГ-аас энэ сарын 10-ны өдөр түүнийг Эрүүгийн хуулийн 22.4-т заасны дагуу “хахууль авах” хэрэгт холбогдуулан баривчилсан ч энэ сарын 12-н буюу өнгөрсөн баасан гарагт түүний хорих хуулийн хугацаа дуусгавар болсон. Нийслэлийн прокурорын газраас үргэлжлүүлэн хорих хүсэлтийг Баянгол дүүргийн шүүхэд өгсөн боловч Л.Эрдэнээг хорих шаардлагагүй гэж үзжээ.
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
16 часа

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
20 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день