Нэг шүүгчид жилд 73 хэрэг ногддог нь ажлын ачаалал 40 хувиар илүү байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-10-15 15:51:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШЕЗ-ийн байранд өнөөдөр Шүүх, захиргааны хэргийн ажилтны орон тоо, ажлын ачааллыг хэрхэн бууруулах талаар “Шүүгчийн ажлын ачаалал тодорхойлох судалгааны тайлан”  хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Шүүгчийн ажлын ачааллыг тодорхойлох судалгаанд хамарсан 6 дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэг шүүгчид жилд 73 хэрэг ногдож түүнийг 229 өдөр хянан шийдвэрлэдэг байна. Судалгааны дүнгээр шүүгч жилд 1840 цаг ажиллах ёстой гэж үзвэл 40 хувиар илүү ачаалалтай ажиллаж буйг тогтоожээ. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 510 гаруй шүүгч ажилладаг. Гэвч орон нутаг, нийслэл дэх захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны  шүүхүүд харилцан адилгүй ачаалалтай ажиллаж буйг дээрх хэлэлцүүлгийн үеэр онцоллоо. Энэ нь нутаг дэвсгэрийн байршил, хүн ам, аж ахуй нэгжийн тоо, төрийн бус байгууллага, бусад маргаан үүсгэж болзошгүй хуулийн этгээдийн тоотой холбоотой. Тиймээс эдгээр үндэслэлийг харгалзан үзэж, тухайн дүүрэгт ажиллах шүүгчийн орон тоог тогтоох нь ачаалал жигдрэх бодитой үндэслэл болно гэх саналыг  шүүгчид дэвшүүлж байв.

Связанные новости