Шилдэг мөрдөгчөөр ахлах дэслэгч Ж.Отгонбаяр шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албанаас “Шилдэг мөрдөгч-2018” тэмцээнийг анх удаа зохион байгууллаа. Тэмцээний тэргүүн байрт Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч Ж.Отгонбаяр, дэд байрт Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч, Т.Тамир нар шалгарав. Харин гутгаар байрыг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын мөрдөгч, ахмад Н.Ганзориг эзлэв. Тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдад шагнал гардуулж, нийт өрсөлдсөн алба хаагчдад батламж, гэрчилгээ гардууллаа. “Шилдэг мөрдөгч-2018” тэмцээн энэ сарын 11, 12-нд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд болсон бөгөөд төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх тасгийн мөрдөгчид хууль, эрх зүй, гадаад хэл, компьютерын мэдлэг, хэргийн газрын үзлэг зэргээр мэргэжлийн ур чадвараа сорьж, бие бялдрын норматив үзүүлэлтээр авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.