"Шинэ эхлэл" дунд сургуулийн захирал Л.Эрдэнээг авлига авсан хэргээр саатуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-аас Кэмбрижийн сургалттай Ерөнхий боловсролын "Шинэ эхлэл" дунд сургуулийн захирал Л.Эрдэнээг энэ сарын 10-ны өдөр саатуулжээ.
Түүнийг авлига авч байх үйлдлийг нь илрүүлэн баривчилж Эрүүгийн хуулийн 22.4-т зааснаар "хахууль авсан" хэмээн яллагдагчаар татсан байна. АТГ-аас энэ сарын 5-ны өдөр Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг мөн л авлига авсан хэргээр саатуулсан.
Одоогоор авлигатай холбоотой дээрх хэргүүд мөрдөн байцаалтын шатанд явж байгаа тул АТГ-аас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
5 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
9 дня