Усанд осолдсон иргэний цогцсыг олжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдэр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Хэрийн гол гэдэг газар “Хасу” алтны бичил уурхайн хажууд 30 настай эрэгтэй Ч голоос ус авах үедээ унаж амиа алдсаныг эрэн хайх ажлыг эхлүүлсэн тухай мэдээлсэн. Төв аймгийн харьяат иргэний ослын мэдээг уржигдар 20.22 цагт алтны уурхайн ажилчид аймгийн ОБГ-т дуудлага өгснөөр эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, Цагдаагийн 2 алба хаагч өчигдөр /2018.10.09/ 09.00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Тэгвэл 17:00 цагт цогцсыг осолдсон газраас нэг километр буюу Хэрийн голын бэлчрээс олж тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.