БНАСАУ-ын удирдагч шинэ унаатай болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-10-09 17:15:13

ПХЕНЬЯН. /CNN/. Өнгөрсөн ням гарагт БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нарын уулзалтын үеэр Умард Солонгосын удирдагч хар өнгийн “Rolls Royce” автомашинаар хүрэлцэн ирсэн байна.


Ким Жөн Ун ихэвчлэн “Mercedes” загварын лимузин хөлөглөдөг бөгөөд тэрбээр энэ машинаараа өнгөрсөн дөрөвдүгээр сард БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэрээ олон бие хамгаалагчдаараа хүрээлүүлэн ирж байжээ. Уг автомашин нь ойролцоогоор 1 сая ам.долларын үнэ бүхий Maybach Pullman Guard” загварын автомашин юм байна.


БНАСАУ-ын удирдагч АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтантай уулзах үеэрээ тансаг зэрэглэлийн автомашин унасныг хурц хараатай шинжээчид автомашины дугуйн хэсэг дэх логогоор нь таньсан ажээ.

Связанные новости