Хүн амины хэрэгт холбоотой этгээдийг эрэн хайж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-10-09 12:56:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/.ЦЕГ-ын харьяа аймаг хотын цагдаагийн хэлтсүүдэд хүний амь бүрэлгээд зугтсан этгээдийг эрэн хайж буй зарыг тараасан байна. Уг хэргийн талаар тодруулахад, нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 2016 оны 5 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 02.00-04.00 цагийн орчимд тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт болсон маргааны улмаас хүний амь нас хохирсон хэрэгтэй холбогдолтой этгээдийг эрэн сурвалжилж байна.Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн захирамжид заасны дагуу уг зураг дээрх этгээдийг орон даяар эрэн сурвалжилж байгаа бөгөөд дээрх этгээдийг харсан эсвэл түүнтэй холбоотой мэдээллийг мэдэх бол цагдаагийн байгууллагын 102 утсанд, Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн 8822-0066 дугаарын утсанд хандахыг хүсч байна.

Связанные новости