Хар салхины улмаас Мексикийн хойгт газрын тосны олборлолт зогсч эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМЕХИКО./РИА
Новости/. “Майкл” хар салхи ойртон ирж байгаа тул газрын тос-хийн компаниуд
Мексикийн хойгт хийж буй олборлолтоо зогсоож, ажилчдаа нүүлгэн шилжүүлж эхэлсэн
байна. Тус хойгийн АНУ-ын нутаг дэвсгэрт хамаарах хэсэгт газрын тос олборлолтын ажлын 19
хувь нь зогссон тухай АНУ-ын Аюулгүй байдал, байгаль орчны хяналтын товчоо /Bureau
of Safety and Environmental Enforcement, BSEE/ мэдээллээ.
Сүүлийн үеийн
мэдээллээр, газрын тос
олборлох 10 тавцан дээр ажиллаж байсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлснээр газрын тос олборлолт өдөрт 324
мянган торхоор,
хий олборлолт 284 мянган шоо метрээр буурсан байна. Anadarko Petroleum, Exxon
Mobil, BP, BHP Billiton зэрэг томоохон компаниуд ажилтнуудаа нүүлгэн шилжүүлжээ.
Даваа гарагт
халуун орны “Майкл” гэдэг шуурга нь хар салхи болон ширүүссэн байна. Одоогийн
байдлаар уг хар салхи Флорида муж улсын өмнөд хэсгээс 400 км-ийн зайд,
Мексикийн амралт сувиллын Канкун хотоос 200 км-ийн зайд шуурч байна. Хар
салхины төвд салхины хурд 120 км/цагт хүрч, зарим үед 150 км/цагт хүрч ширүүсч
байгаа ажээ.