Ус авах гээд гол руу унасан иргэнийг эрэн хайж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Хэрийн гол гэдэг газар “Хасу” алтны бичил уурхайн хажууханд 30 настай, эрэгтэй Ч голоос ус авах үедээ унаж урссан хэрэг гарчээ. Усанд осолдсон иргэн Төв аймгийн харьяат бөгөөд өчигдөр /2018.10.08/ 20.22 цагт алтны уурхайн ажилчид аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн зургаан алба хаагч болон Цагдаагийн газрын хоёр алба хаагч хамтран өнөөдөр 09.00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүллээ гэж ОБЕГ, ЦЕГ-аас мэдээллээ.