АНУ-ын гаргаж буй үйлдэл нь хоёр улсын ард түмний ашиг сонирхолд нийцэхгүй гэж хэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-08 16:34:02

БЭЭЖИН. /ТАСС/.АНУ-ын худалдааны салбарт гаргаж буй үйлдэл нь хоёр улсын ард иргэдийн ашиг сонирхолд нийцэхгүй хэмээн Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеотой уулзах үеэрээ мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр АНУ-ын зүгээс БНХАУ-тай холбоотой гаргасан буруу мэдэгдэл болон үйлдлээ даруй зогсоохыг хүссэн байна.  


“Сүүлийн үед АНУ хоёр улсын худалдаа эдийн засгийн маргааныг тасралтгүй даамжруулахын зэрэгцээ Тайваны асуудлаар Хятадын хууль ёсны ашиг сонирхолд уршиг тарих хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Түүнчлэн Хятадын дотоод болон гадаад бодлогыг үндэслэлгүйгээр шүүмжилж байна. Ийм алхмууд нь Хятад, Америкийн хоёр талын итгэлцэлд шууд тусч, хоёр улсын харилцаанд сэв суулгаж байна. Ийм үйлдлээ даруй зогсоохыг бид хүсч байна” хэмээн тэрбээр хэлсэн байна. 

Связанные новости