Газын зурваст мөргөлдөөн болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМГАЗЫН ЗУРВАС. /Xinhua/. Баасан гарагт Израилын хилийн ойролцоох Газын зурвас дээр Израилын цэргүүд болон олон мянган Палестинчуудын хооронд дэгдсэн мөргөлдөөний улмаас 3 палестин иргэн амь үрэгдэж, 376 хүн шархадсан байна.
Газа дахь Эрүүл
мэндийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Ашраф ал-Кедрагийн мэдээлснээр, Израил цэргүүдийн бууны суманд өртөн амиа алдсан хүмүүсийн дунд бага насны нэг хүүхэд
байсан аж.
Нийт 192 хүн
эмнэлэгт хүргэгдсэний 126 нь бууны суманд өртсөн ба тэдний дунд эмнэлгийн хоёр
ажилтан, хоёр сурвалжлагч байсан байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд
эхэлсэн мөргөлдөөний улмаас нийт 197 палестин иргэн амь үрэгдэж, 21 мянга гаруй
хүн шархадсан гэж яамны төлөөлөгч мэдээлжээ.
Баасан гарагт
болсон мөргөлдөөний үеэр Палестинчууд чулуу болон шатсан дугуйнуудыг Израилын
цэргүүд рүү шидсэн бөгөөд тухайн газарт байсан хүмүүсийн мэдээлснээр, цэргүүд тэмцэгчдийн
эсрэг нулимс асгаруулагч хий, резинэн сум ашигласны зэрэгцээ гал нээсэн аж.
Э.Хулан