Хятад улсыг гүтгэж байна хэмээн буруутгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /АиФ/. АНУ-ын
дэд ерөнхийлөгч Майк Пенсийн сүүлд гаргасан мэдэгдэл нь Хятад улсыг ямар ч
үндэслэлгүйгээр гүжирдэж байгаад бид эрс эсэргүүцлээ илэрхийлж байна гэж Хятадын
гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгджээ.
Майк Пенс өмнө нь Хятад улсыг АНУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож
байна хэмээн буруутгажээ. Үүний тулд Хятад улс төр, эдийн засаг, цэргийн арга
хэрэгслүүдийг ашиглаж байна гэж тэрбээр хэлсэн байна.
“АНУ-ын сонгуульд Хятад улс хөндлөнгөөс оролцох тухай мэдэгдэл нь гүтгэлэг
бөгөөд тэд үүнийг санаанаасаа зохиож, биднийг бүрэн төөрөгдөлд оруулж байна. Хятад
улсад АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцох ямар ч сонирхол байхгүй. Бид бусад
орны дотоод бодлогод хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг байнга баримталсаар
ирсэн” гэж Хуа Чуньин онцлон тэмдэглээ.
Түүнчлэн тэрбээр үндэслэлгүйгээр Хятад улсыг буруутгахаа болихыг АНУ-д уриалсан байна.