Оросын “С-400” цогцолборыг Энэтхэгт нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-05 14:39:13

ШИНЭ ДЕЛИ. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагийн өглөө Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой албан ёсны хэлэлцээ хийнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдээллээ.

Хоёр орны удирдагчид Орос-Энэтхэгийн стратегийн түншлэлийн харилцааг  цаашид хөгжүүлэх асуудлуудыг хэлэлцэж, мөн олон улсын болон бүс нутгийн тулгамдсан сэдвээр санал бодлоо солилцоно. Хэлэлцээний дүнд хоёр талын хэд хэдэн баримт бичигт, тухайлбал, Энэтхэг улсад 5 тэрбум ам.долларын үнэ бүхий зенитийн пуужингийн “С-400” цогцолборуудыг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин албан ёсны айлчлал хийхээр Энэтхэг улсад пүрэв гарагт хүрэлцэн очсон юм.

Пүрэв гарагийн орой хоёр орны удирдагчид албан бусаар оройн зоог барих үеэрээ олон улсын болон хоёр талын асуудлаар санал бодлоо солилцсон байна. Уг уулзалт Энэтхэгийн Ерөнхий сайдын өргөөнд хэвлэлүүдэд хаалттай болжээ.

Албан ёсны уулзалтын өмнө Путин, Моди нар хамтдаа гэрэл зургаа татуулж, Оросын төрийн тэргүүн хүнтэд зочдын номд дурсгалын үгээ бичиж үлдээнэ. 

Гол арга хэмжээнүүд Хайдарабад хотын ордонд болно. 1916 онд бүтээсэн уг ордонд албан ёсны протоколын арга хэмжээнүүдийг явуулж, яриа хэлцээ хийдэг уламжлалтай бөгөөд мөн гадаадын өндөр зочид төлөөлөгчдийг байрлуулдаг аж.

Связанные новости