Сомалид цуврал халдлагын улмаас амиа алдагсдын тоо 40 болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭМОСКВА. /RIA Novosti/. Сомалид цуврал халдлага үйлдсэний улмаас 4 хүн амиа алдаж, 70 хүн шархадсан тухай телевизийн “CNN” суваг эх сурвалжуудынхаа мэдээллийг иш татан уламжилжээ.
Урьд нь 21 хүн амиа алдсан гэж мэдээлж байв.
Ням гарагт Сомалийн баруун өмнөд нутгийн Байдабо хотод амиа золиослогч хоёр террорист тэсрэх төхөөрөг суурилуулсан автомашинуудыг хотын уулзваруудын нэгд оршдог зоогийн газар болон эмийн сангийн ойролцоо олон хүн цугласан байх үед дэлбэлсэн байна.
Халдлагын хариуцлагыг "Аш-Шабаб" бүлэглэл хүлээжээ.
Сомалид олон улсын террорист “Аль-Каида” байгууллагатай нягт холбоотой хэт давруу үзэлтэй лалын шашинтнуудын “Аш-Шабаб” бүлэглэл “Залуу можахедуудын хөдөлгөөн” байрладаг. Тус бүлэглэл нь Сомалийн төв Засгийн газрын эсрэг зэвсэгт тэмцэл явуулдаг бөгөөд НҮБ-ын хүмүүнлэгийн ажиллагаанд саад болдог байна.
Д.Жаргал