Умард Сулавеси муж дахь “Сопутан” галт уул дэлбэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНЖАКАРТА. /NHK/. Индонезийн Умард Сулавеси мужид оршдог “Сопутан” галт уул орон нутгийн цагаар өнөө өглөөний 8:47 цагийн орчимд дэлбэрсэн тухай тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах газраас лхагва гарагт мэдээлэв.
Дэлбэрэлтийн улмаас 4000 метрийн өндөрт утаа болон үнс нурам цацагдсан ба галт уулын тогооноос гадагш 4 километрт хөл хорио тогтоож, ард иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулсан байна.
Уг галт уул нь өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт асар хүчтэй газар хөдлөлтүүд болон цунамид нэрвэгдсэний улмаас 1300 гаруй хүн амиа алдсан Палу хотоос зүүн хойд зүгт 600 орчим километр зайд оршдог ажээ.
Э.Хулан