Хятадад “газар уснаа явагч” анхны нисэх онгоцны ээлжилт туршилт амжилттай болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНБЭЭЖИН. /РИА Новости/. Хятад улсын дотооддоо бүтээсэн “газар уснаа явагч” дэлхийн хамгийн
том нисэх онгоц “Зилун” /AG600/ -ы усан дээр явуулсан ээлжит
туршилт амжилттай болжээ. Энэ удаа мэргэжилтнүүд уг нисэх онгоцны усны гадаргуу
дээр өндөр хурдтайгаар явах байдлыг туршсан тухай Хятадын нисэх онгоцны
үйлдвэрлэлийн “AVIC” корпораци мэдээлжээ.
“AG600”
наймдугаар сарын 27-ноос хойш Хятадын Хубэй мужийн “Чанхэ” усан нисэх онгоцны
буудалд байгаа бөгөөд бага ба дунд хурдтайгаар усны гадаргуу дээгүүр явах зэрэг
хэд хэдэн чухал туршилтуудыг хийсэн байна.
“Энэ удаад нисэх онгоц усны гадаргуу
дээгүүр өндөр хурдтайгаар явах туршилт хийж, шулуун замаар жолоодох, манёврлах
чадвар, хөдөлгөөнтэй үед тогтвортой байдлыг шалгасан бөгөөд нисэх онгоцны бүх
систем хэвийн ажиллаж байсан” гэж “AVIC” корпорацийн мэдээлэлд
дурджээ.
Дараачийн удаа хамгийн чухал буюу усны гадаргуугаас нисэх
туршилтыг хийнэ.
“AG600” нисэх онгоцыг 2020 он гэхэд арилжааны
зориулалтаар ашиглаж эхэлнэ гэж “AVIC” корпораци урьд нь мэдээлжээ.
1500 м урт, 200 м өргөн бөгөөд 2,5 м гүн усан
замаас хөөрч, газардах боломжтой “AG600” нисэх онгоцыг ойн түймрийг
унтраах, далай тэнгист аврах ажиллагаа явуулах, судалгаа хийх
зорилгоор зохион бүтээсэн байна.
Д.Жаргал