Худалдааны олон талт бодлогыг тууштай баримтлах болно гэдгээ мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН. /NHK/.
Өнөөдөр тохиож буй БНХАУ байгуулагдсаны
69 жилийн ойн баярыг угтан өнгөрсөн ням гарагт Бээжин хотноо байрладаг Ардын их
танхимд болсон арга хэмжээн дээр БНХАУ худалдааны олон талт бодлогыг тууштай
баримтлах болно гэж тус улсын Ерөнхий сайд Ли Көцянь үг хэлэх үеэрээ тэмдэглэсэн
байна.
Тус арга хэмжээнд
БНХАУ-ын дарга Си Жиньпин тэргүүтэй Коммунист намын өндөр албан тушаалтнууд
хийгээд олон улс орнуудын элчин сайдууд оролцсон ажээ.
Хятад улс аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг эхлүүлж, нээлттэй хаалганы бодлогыг баримталж эхэлсний 40 жилийн ой энэ онд тохиож байгааг Ли Көцянь онцлон тэмдэглээд, цаашид манай улс дүрэм журамд үндэслэсэн худалдааны олон талт бодлогыг тууштай баримталж, гадаад ертөнцөд нээлттэй болох бодлогыг илүү өндөр түвшинд хүргэнэ гэж хэлсэн байна.
Э.Хулан