Монгол, БНХАУ хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2018-09-28 09:00:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-ын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хоёр талын хамтарсан судалгааны багийн анхдугаар уулзалт 2018 оны 9 дүгээр сарын 26-27-ны өдөр Улаанбаатар хотноо болов.


Уулзалтад Монгол Улсын ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Т.Батцэцэг,  БНХАУ-ын Худалдааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн харилцааны газрын дэд захирал Лян Хун нар хоёр талын төлөөлөгчдийг тэргүүлж оролцов.

Уулзалтын үеэр талууд өөрийн улсын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж буй туршлагын талаар мэдээлэл хийж, хоёр талын  хамтарсан судалгааны ажлын ерөнхий хүрээний талаар санал солилцов.

Уулзалтын төгсгөлд “Монгол Улс, БНХАУ-ын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажлын даалгавар” болон хамтарсан судалгааны багийн анхдугаар уулзалтын тэмдэглэлд гарын үсэг зурав.


Связанные новости