Мөс зүсэгч “Сюэлун” хөлөг онгоц Шанхай хотноо эргэн иржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНБЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын мөс зүсэгч
“Сюэлун” судалгааны хөлөг онгоц Арктикийн далайн судалгааны ажлаа дуусган лхагва
гарагт Шанхай хотноо эргэн ирсэн байна.
“Цасны луу” хэмээх нэртэй хөлөг онгоцны 9 дэх аялал нь энэ бөгөөд 69
хоногийн турш аялахдаа нийт 20 мянга гаруй километр усан зам туулсны 6100 гаруй километрийг мөс зүсэн
аялсан ажээ.
Судалгааны багийн эрдэмтэн, судлаачид Берингийн тэнгис, Чукотскийн тэнгис, Канадын сав газар болон Арктикийн далайн төв хэсэгт далайн орчин, загасны аж ахуй, экологи, далайн мөс, тээврийн маршрут зэргийг судлан шинжилж, шумбагчаар газар зүйн зураглал хийсэн байна.
Мөн Хятадын анхны хүнгүй мөсөн байгууламжийг судалгааны багийнхан байгуулсан
ба энэ нь өвлийн улиралд Арктикийн далайг судлах ажилд ихээхэн хувь нэмэр
оруулах юм.
Э.Хулан