Туркийн ерөнхийлөгч АНУ-д айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАНКАРА. /РИА Новости/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхээр энэ сарын 23-27-нд АНУ-д айлчилна. Энэ тухай Туркийн төрийн тэргүүний хэвлэлийн алба мэдээлжээ.
Чуулганы хүрээнд тэрбээр энэ сарын 24-нд цагаачлалын асуудлаархи өндөр дээд хэмжээний хуралдаанд оролцох бол 25-нд Ерөнхий Ассамблейд үг хэлэх аж. Түүнчлэн Эрдоган НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга болон хэд хэдэн улс орон, засгийн газрын тэргүүдтэй хоёр талт уулзалт хийхийн сацуу АНУ-ын бизнес эрхлэгчид, лалын шашны болон Туркийн нийгэмлэгийн гишүүдтэй уулзах юм байна. Туркийн төрийн тэргүүний АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзалт хийх талаар тодорхойгүй байна.
Э.Аянзаяа
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
6 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
6 дня
Ulaanbaatar