“Dow Jones” индекс дахин дээд үзүүлэлтэд хүрч өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГНЬЮ-ЙОРК.
/ТАСС/. Америкийн аж үйлдвэрийн гол индекс болох “Dow Jones”, мөн тус улсын зах зээлийн томоохон 500 компанийн хувьцааг багтаадаг “S&P 500” индекс Нью-Йоркийн хөрөнгийн биржийн пүрэв гарагийн арилжаа дуусахад өсч
дахин дээд үзүүлэлт хүрчээ.
“Dow
Jones” индекс 0,95 хувиар өсч, арилжаа дуусахад 26 656,98 пункт болсон байна. Телевизийн “Fox Business” сувгийн онцлон мэдээлснээр, энэ нь Дональд
Трампыг АНУ-ын төрийн тэргүүн болсноос хойш дээд үзүүлэлтэд хүрч өссөн 100 дахь
тохиолдол юм. Харин “S&P
500” индексийн хувьд бараг 0,8 хувиар өсч, 2 930,75 пунктэд хүрчээ. “NASDAQ” цахим биржийн индекс 0,98 хувиар өсч 8 028,23 пункт болсон боловч
энэ нь дээд үзүүлэлт биш аж.
“Fox
Business” сувгийн мэдээлснээр, дээрх индексүүд өссөн нь АНУ-ын эдийн засгийн
байдлын талаарх нааштай мэдээлэлд хөрөнгө оруулагчдын итгэл найдвар өссөнтэй холбоотой
байна. Үүнээс гадна, ажилгүйдлын тэтгэмж хүсэгчдийн тоо 1969 оноос хойшхи
хамгийн тоод үзүүлэлтэд хүрч буурчээ.
Д.Жаргал