Аварга загас хүмүүс рүү дайрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНКАНБЕРРА. /BBC/. Жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг Австралийн Квинслэнд мужийн Уитсандей арал дээр нэгэн охин руу аварга загас дайрч, хөлийг нь гэмтээсэн нь тус улсад 24 цагийн хугацаанд гарсан аварга загас хүн рүү дайрсан хоёр дахь тохиолдол болсон байна.
Лхагва гарагт үүнтэй ижил шалтгаанаар нэгэн эмэгтэй хөл болон цээж хэсэгтээ
гэмтэл авсан ба хохирогчдын биеийн байдал тун хүнд байгаа ажээ.
Эдгээр ослын дараа аварга загасыг хянах арга хэмжээ авахыг Австралийн олон
нийтийн мэдээллийн хэрэгслүүд эрх баригчдад уриалсан байна. Энэ он гарсаар
Австрали улсад аварга загасны дайралтын улмаас нэг хүн амь үрэгдэж, 14 хүн гэмтэж
бэртжээ.
Э.Хулан