Хоёр Солонгос болон АНУ гурван талт яриа хэлэлцээ хийж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-20 15:42:19

СӨҮЛ. /ТАСС/. Хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт нь хоёр улсын АНУ-ыг оролцуулсан гурван талт яриа хэлэлцээ хийх боломжийг нээж өгч байна хэмээн Умард Солонгосын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Ли Ду Хун Сөүл хот дахь хэвлэлийн төвд мэдэгджээ.


“Харин энэ яриа хэлэлцээнээс өмнө Өмнөд Солонгос болон АНУ-ын эрх баригчид идэвхтэй зөвлөлдөх уулзалт хийх бөгөөд  ирэх долоо хоногт хоёр улсын удирдагчдын уулзалт болно. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах чиг шугамыг баримтлахаа Умард Солонгос мэдэгдсэн бөгөөд одоо талууд энэ чиглэлд тодорхой алхмуудыг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.

Э.Аянзаяа  

Связанные новости