Соёлын элч Ж.Өнөрмаа Лондонд үндэсний гар урлал, бараа бүтээгдэхүүнээ сурталчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2018-09-20 10:17:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа Британичуудад үндэсний гар урлал, бараа бүтээгдэхүүнийг таниулах соёлын арга хэмжээг “Sustainable Fashion” сэдвийн дор 2018 оны 9 дүгээр сарын 17–23-ны өдөр зохион байгуулж байна.


Тус арга хэмжээ нь “London Design Biennale–2018” олон улсын үзэсгэлэнгийн хүрээнд болж буйгаараа онцлог юм. Манай загвар зохион бүтээгчдийн ноолууран эдлэл, торгон эдлэл, гар урлалын бүтээгдэхүүн, үзмэрүүдийг дэлгэн үзүүлж байгаа юм.

Арга хэмжээний нээлтэд Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Н.Тулга оролцлоо. Мөн тус үзэсгэлэнд эх орноо төлөөлөн оролцож буй загвар зохион бүтээгч Оюунаа үзэсгэлэнгийн үеэр ноолууран бүтээгдэхүүнийг урлахад ямар их  хүч хөдөлмөр шингэдэг талаар халуун дотно яриа өрнүүллээ.

Связанные новости