Ким Жөн Унтай удахгүй уулзана гэж Д.Трамп мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-20 10:04:26

ВАШИНГТОН. /ТАСС/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай удахгүй уулзана гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ талаар сонирхсон сэтгүүлчдийн асуултад хариулахдаа мэдэгджээ.


Гэхдээ тэрбээр дээд хэмжээний уулзалт хэзээ болж магадгүй байгаа талаар дурдаагүй байна.


АНУ болон Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт өнгөрсөн 6 дугаар сарын 12-нд Сингапурт болсон билээ. Энэ уулзалтад Умард Солонгосын эрх баригчид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн бол хариуд нь тус улсад аюулгүй байдлын баталгаа олгохооо АНУ мэдэгдсэн юм.  


Э.Аянзаяа 

Связанные новости