Өргөмжит консул О.Эрдэнэдалайд итгэмжлэх захидлыг нь гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2018-09-19 18:43:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг энэ сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Мальта Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар томилогдсон О.Эрдэнэдалайд итгэмжлэх захидлыг гардуулан өгөв.


Дэд сайд Б.Батцэцэг Өргөмжит консул О. Эрдэнэдалайд ажлын амжилт хүсээд Монгол, Мальтагийн хоёр талын харилцаа, худалдаа, аялал жуулчлал, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Бүгд Найрамдах Мальта Улсын тусгаар тогтнолын ой энэ сарын 21-нд тохионо.

Связанные новости