Их хэмжээний мансууруулах бодис тээвэрлэж явсан этгээдүүдийг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМХАНОЙ. /Синьхуа/. Вьетнам улсын хилээр 200 мянган ширхэг
мансууруулах бэлдмэл хууль бусаар давуулсан хэргээр хоёр лаос иргэнийг
баривчилсан гэж Вьетнамын төвийн нутгийн Чуан Три мужийн хилийн хамгаалах албанаас
мягмар гарагт мэдээлэв.
Гэмт этгээдүүд нь 34 болон 42 настай бөгөөд тэдгээрийг Вьетнам-Лаосын хил орчмын
бүс нутагт ачааны машинд мансууруулах бодисоо тээвэрлэн явж байх үед нь
баривчилсан байна.
Вьетнам улсын хуулийн дагуу 600 граммаас их хэмжээний героин юм уу 2.5
килограммаас илүү хэмжээтэй метамфетамин хууль бусаар тээвэрлэсэн тохиолдолд мөн
100 грамм героин юм уу 300 грамм хууль бус мансууруулах бодис үйлдвэрлэсэн
эсвэл худалдсан тохиолдолд цаазын ял ногдуулдаг байна.
Э.Хулан