Хоёр Солонгосын эрх баригчдын харилцаа холбоог өндрөөр үнэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПХЕНЬЯН. /ТАСС/. Өнгөрсөн 4 дүгээр сарын 27-нд болсон хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын удирдагчдын гарын үсэг зурсан Панмүнжомын тунхаглалын зүйл заалтуудыг Өмнөд болон Умард Солонгос хэрэгжүүлэх ёстой гэж Умард Солонгосын “Rodong Sinmun» сонинд мэдээлжээ.
“Өмнөд болон Умард Солонгос энх тайван, хөгжил цэцэглэлт, эвлэрэн нэгдэх шинэ түүхийг Панмүнжомын тунхаглалын зүйл заалтуудын үндсэн дээр эхлүүлэх ёстой. Энэ үйл явцыг тасалдуулахгүйн тулд Умард Солонгос улс өөрөөсөө шалтгаалах бүхий л хүчин чармайлтыг тавьж байгаа” хэмээн тус сонинд онцлон тэмдэглэжээ.
Өнгөрсөн 4 дүгээр сард болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахаар хамтран ажиллах, дайсагнасан ажиллагаагаа зогсоох, хил дамнасан хамтын ажиллагааг сэргээхийг хүлээн зөвшөөрсөн тунхаглалд гарын үсэг зурсан юм.
Үүнтэй холбоотойгоор хоёр улс төмөр зам болон авто замуудыг нэгтгэх боломжийг хэлэлцэж, өндөр дээд түвшинд цэргийн яриа хэлэлцээ хийхийн сацуу 1950-1953 оны Солонгосын дайны үеэр салан тусгаарлагдсан гэр бүлүүдийг уулзуулсан билээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт солонгос хоорондын 24 цагийн харилцаа холбооны газар Кэсон хотод нээгдсэн билээ. Эдгээр алхмыг “Родонг синмун” сонин өндрөөр үнэлсэн байна.
Э.Аянзаяа