Дэлхийн аврагч, гал сөнөөгчдийн их наадмаас Монголын тамирчид хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2018-09-17 16:18:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Чүнжү хотноо болж буй Дэлхийн аврагч, гал сөнөөгчдийн 13 дугаар их наадамд 51 орны 10 мянга  гаруй тамирчин спортын 75 төрлөөр өрсөлдөж байна.  

Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн Онцгой байдлын байгууллагын 28 алба хаагч, 7 төрлөөр оролцож буй юм. Манай баг тамирчид тус наадмын гар бөмбөг, шатрын тэмцээний төрөлд хүрэл медаль хүртээд байсан юм.

Харин өнөөдрийн байдлаар чөлөөт бөх болон гүйлтийн төрөлд алтан медаль хүртсэнээр тус их наадмаас хоёр алт, хоёр хүрэл медаль хүртээд байна.

Багийн ахлагчаар бэлтгэл хурандаа С.Залуухүү, ерөнхий дасгалжуулагчаар НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан ажиллаж байгаа юм.

Связанные новости