Онцгой байдлын аврагчид олон хүнийг угаартахаас аварлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-02-19 12:09:46

БГД-ийн 16-р хороо 2-60 айлын 1 давхарт гал гарч байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр 13:23 цагт ирсэн байна.

Хуучнаар Гандангийн 50 айлын орон сууцанд гал гарлаа гэх шуурхай дуудлагын дагуу Гал түймэр унтраах 10 дугаар ангийн гал унтраах 1, 2 дугаар тасгийг очиход 5 давхар байшингийн нэгэн өрөөнд эд зүйл шатаж байсныг унтраажээ. Нэг айлд үүссэн гал түймрийн  улмаас барилгын бусад өрөө, орц нь утаажилт ихтэй байсан байна. Тиймээс иргэд угаартаж амь насаа алдах эрсдлээс хамгаалж чаджээ. Онцгойнхон чадварлаг ажиллагааныхаа үр дүнд 1-14 насны 15 хүүхэд, 37 том хүнийг  аюулгүй газарт гарган амь насыг нь аварлаа.

Ж.Батсайхан

Связанные новости