Утаанд угаартаж амиа алдах шахсан иргэдийг аврав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬНийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо 2-60 айлын 1 дүгээр давхарт гал гарч байна гэсэн дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 13:23 цагт иржээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах 10 дугаар ангийн гал унтраах 1, 2 дугаар тасгийг очиход 5 давхар байшингийн өрөөнд эд зүйл шатаж байсныг унтраасан байна. Гал түймрийн улмаас барилгын өрөөнүүд, орц утаажилт ихтэй иргэд угаартаж амь насаа алдах эрсдэлтэй байсан тул 1-14 насны 15 хүүхэд, 37 том хүнийг аврах ажиллагааг яаралтай зохион байгуулж аюулгүй газарт гарган амь насыг нь аварлаа.
Н.Туяа
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
11 часа

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
15 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день