“Эрдэнэс Таван Толгой” 114 сая ам.долларын орлоготой ажиллажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-18 15:56:57

“Эрдэнэс Таван Толгой” компани өнгөрсөн онд 4.2 сая тонн нүүрс экспортод гаргаж, Монгол Улсын нүүрсний экспортын 29 хувийг дангаараа бүрдүүлсэн талаар тус компаниас мэдээллээ.

Нийт нүүрсний 3.8 сая тоонныг Цанхийн баруун уурхайгаас 3.8 сая тонныг, үлдсэн хэсгийг зүүн уурхайгаас гаргаж, 114 сая ам.долларын орлоготой ажиллажээ. “Эрдэнэс Таван Толгой” 2013 оноос Цанхийн баруун уурхайд олборлолт явуулж эхэлсэн. 2016 оны эхээр тиус уурхайн гүйцэтгэгч "Монгол уурхайчид түншлэл"-тэй байгуулсан гэрээний хугацаа дуусаж, олборлолт түр хугацаанд зогссон байна. Ойрын хугацаанд гэрээлэгч компанийг шалгаруулж үйл ажиллагааг сэргээхээр ажиллаж байгаа ажээ.

Цанхийн зүүн уурхайд 2011 оноос олборлолт явуулсан бөгөөд өнгөрсөн оны сүүлээр Цанхийн зүүн уурхайн гүйцэтгэлийн гэрээг "TT JV CO" компанитай шинэчлэн байгуулж, олборлолтыг эхлүүлжээ.

Өнгөрсөн хугацаанд дээрх 2 уурхайгаас нийт 14.4 сая тонн нүүрс экспортод гаргасны дийлэнхийг баруун уурхайгаас олборлосон байна. Цанхийн зүүн уурхайгаас 2011 оноос хойш 300 мянган тонн нүүрс олборлож, “Chalco” компанийн өрөнд өгчээ. Одоогоор тус компанид төлөх өр 120 сая ам.доллар байгааг “Эрдэнэс Таван Толгой” компани мэдээлсэн юм.

Ч.Ариунболд

Связанные новости