Гадаад худалдаанаас 130 сая ам.долларын ашиг олжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-16 13:07:16

Монгол Улс өнгөрсөн сард 147 улстай худалдаа хийж, 130 сая ам.долларын ашигтай ажиллажээ.

Өнгөрсөн сард Монгол Улс нийт 528.3 сая ам.долларын гадаад худалдаа хийсэн бөгөөд 329.1 сая ам.долларыг экспорт, импорт 199.1 сая ам.долларыг эзэлж байна.

Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 191.7 сая ам.долл буюу 26.6 хувиар буурчээ. Үүнд экспортын хэмжээ 143.6 сая ам.доллар, импортын хэмжээ 48.2 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард Монгол Улсаас 225.4 сая ам.долларын ашиг олсон бол энэ онд 95.4 сая ам.доллараар буурчээ. Энэ нь дэлхийн зах зээл уул уурхайн түүхий эдийн ханш унасантай холбоотой хэмээг УБСЕГ мэдээлэв.

Ч.Ариунболд

Связанные новости