Умард Солонгос пуужин хөөргөж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-29 11:31:51

ВАШИНГТОН. /ВВС/. Умард Солонгосын “Сохэ” хиймэл дагуул хөөргөх станцын эргэн тойрны хөдөлгөөн эрс идэвхжиж байгааг АНУ-ын албаны хүмүүс дурдаад, Умард Солонгос пуужин хөөргөхөд бэлтгэж байж болзошгүй гэж мэдэгдэв.

“Умард Солонгос хиймэл дагуул эсвэл сансрын хөлөг хөөргөх гэж байж магадгүй, харин баллистик пуужин харвах төлөв ажиглагдаагүй” гэж нэгэн ажилтан “AFP” агентлагт мэдэгджээ.

Нэгдүгээр сарын 6-нд цөмийн дөрөв дэх туршилтаа хийснийх нь дараа Умард Солонгост нэмж хориг арга авах тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хэлэлцэж байгаатай холбоотойгоор энэ мэдээлэл гарсан байна.

Устөрөгчийн бөмбөгийн туршилт амжилттай болсон гэж Пхеньян мэдэгдсэн боловч цөмийн шинжээчид үүнд эргэлзэж байгаагаа илэрхийлээд, дэлбэрэлтийн хүч хангалттай байгаагүй гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Связанные новости