Нийслэлийн шилдэг уралдаанч хүүхдүүд шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-29 10:25:58

Нийслэлийн Морин cпорт уяачдын холбоо удирдлага зохион байгуулалтын шинэчлэл хийж,  үйл ажиллагаагаа идэвхжүүлсэний хоёр жилийн ой, "Нийслэлийн уяачийн өдөрлөг" өнгөрсөн даваа гарагт Корпорэйт зочид буудлын Event hall ресторанд болов.

Энэ үеэр унасан морио түрүүлгэж айрагдуулсан  хурдан морины шилдэг уралдаанч хүүхдүүдийг шагнаж урамшууллаа.

Нийслэлийн шилдэг уралдаанч хүүхэд: 1. УБ хот, СБД Сант сургуулийн 5 –р ангийн сурагч Батбилэгийн Буяндэлгэр
2. УБ хот, СХД 105-р сургуулийн 6-р ангийн сурагч Батгэрэлийн Нямбаяр
3. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын сургуулийн 6-р ангийн сурагч Пүрэвсүрэнгийн Тэмүүжин
4. Төв аймгийн Баянчандмань сумын ЕБС-ийн сурагч Дарьрагчаагийн Өсөхбаяр
НМСУХ-ны шилдэг уралдаанч хүүхэд
1. Б.Төгөлдөр – 8 настай
2. УБ хот, ХУД Өлзийт хороо, Цэцээ гүн цогцолбор  сургуулийн 7-р ангийн сурагч Ганчимэгийн Алтантөгс
3. Өвөрхангай аймгийн дунд сургуулийн сурагч Отгоннасангийн Зулбаяр
4. УБ хот, СХД 121 –р сургуулийн 4-р ангийн сурагч Уянгын Ган-Эрдэнэ
5. УБ хот, ХУД Буянт ухаа цогцолбор 7-р сургуулийн 7-р ангийн сурагч Эрдэнэбулганы Одбямба

 

Связанные новости